Палиндром тоонуудын нийлбэр
Submit solution
Points:
5
Time limit:
1.0s
Memory limit:
512M
Author:
Problem type
Allowed languages
C++
Эерэг бүхэл тоог урдаас нь болон араас нь уншихад ижил байвал түүнийг палиндром тоо гэж нэрлэнэ. Жишээлбэл: 1, 7, 11, 121, 1331 зэрэг нь палиндром тоонууд юм.
Танд хоёр тоо a болон b өгөгдөнө. (a < b)
Та [a, b] завсарт (хоёр хязгаарыг багтаасан) орших бүх палиндром тоонуудын нийлбэрийг олно уу.
Хариуг 1000000007 (10⁹+7) тоонд хуваасан үлдэгдлээр хэвлэнэ.
Оролт:
Оролтын файлд нэг мөрөнд хоёр бүхэл тоо a, b өгөгдөнө.
Гаралт:
Гаралтын файлд [a, b] завсарт орших бүх палиндром тоонуудын нийлбэрийг 1000000007-тоонд хуваахад гарах үлдэгдлийг хэвлэнэ.
Хязгаарлалтууд:
- \(1 ≤ a < b ≤ 10^{12}\)
Дэд бодлого
| № | Дэд бодлого | оноо | Хязгарлалт | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | Дэд бодлого -1 | 1 | \(b ≤ 10^{5}\) | |
| 2 | Дэд бодлого -2 | 1 | \(b ≤ 10^{7}\) | |
| 3 | Дэд бодлого -3 | 1 | \(b ≤ 10^{10}\) | |
| 4 | Дэд бодлого -4 | 1 | Нэмэлт хязгаарлалтгүй |
Жишээ:
Оролт-1
10 23
Гаралт-1
33
Тайлбар
10-аас 23 хүртэлх палиндром тоонууд:
- 11
- 22
Нийлбэр = 11 + 22 = 33
Оролт-2
1 9
Гаралт-2
45
Тайлбар
1-ээс 9 хүртэлх бүх нэг оронтой тоо нь палиндром:
1 + 2 + 3 + ... + 9 = 45
Оролт-3
100 150
Гаралт-3
605
Тайлбар
Нийлбэр = 101 + 111 + 121 + 131 + 141 = 605
Comments