Жэймс бонд
Адарт Жэймс бонд болон 007 нэртэй хамгаалалтын албыг хүн бүр мэддэг. Харин бидний бага мэддэг баримт бол тэрээр ихэнх даалгавраа бие даан гүйцэтгээгүй явдал юм. Түүний оронд үеэлүүд болох Жимми Бонд -ууд тоглодог. Жеймс Бонд шинэ даалгаварууд ирсэн бөгөөд түүнийг орлох Жимми Бондуудад даалгавар хуваарилахаас залхсан тул танаас туслахыг хүссэн. Сар бүр Бонд (Жеймс Бонд) даалгаврын жагсаалтыг хүлээн авдаг. Өмнөх даалгавруудыг гүйцэтгэж байсан туршлагыг хиймэл оюун ухааныг ашиглан даалгавар бүрт Жимми Бонд тус бүрийн гүйцэтгэлийн хувийг гаргасан байгаа. Энэ нь тухайн Жимми Бондын тухайн даалгаварыг амжилттай гүйцээх магадлалыг тооцдог. Таны даалгавар нь эдгээр өгөгдлийг боловсруулж, бүх даалгаврыг амжилттай дуусгах хамгийн их магадлалыг үүсгэж болох зохицуулалтыг гаргах ёстой.
Тайлбар: Бүх даалгавар амжилттай дуусах магадлал нь нэг даалгавар амжилттай дуусах магадлалын үржвэртэй тэнцүү байна.
Оролт
Эхний мөрөнд бүхэл тоо Жимми Бондын тоог илэрхийлэх \( N \) (\( 1 ≤ N ≤ 20 \)) байх болно. Дараагийн \( N \) мөрөнд 0-ээс 100 хүртэлх утгатай N ш бүхэл тоо байна. Энд i-р мөрөнд байгаа j-р бүхэл тоо нь i-р Жимми Бондын j даалгаврыг амжилттай гүйцээтгэх магадлалыг хувиар илэрхийлнэ.
Гаралт
Жимми Бондын бүх даалгаврыг амжилттай гүйцэтгэх магадлалын дээд хэмжээг хувиар гарга.
Тайлбар: Тухайн шийдээс ±0.000001 -ийн нарийвчлалтай гаргасан хариуг хүлээн авна
Жишээ нь
Оролт 1
2
100 100
50 50
Гаралт 1
50.000000
Оролт 2
2
0 50
50 0
Гаралт 2
25.00000
Оролт 3
3
25 60 100
13 0 50
12 70 90
Гаралт 3
9.10000
Гурав дахь жишээний тодруулга: Хэрэв:
- Жимми бонд 1-д 3-р даалгавар,
- Жимми Бонд 2-т 1-р даалгавар,
- Жимми Бонд 3-т 2-р даалгаврыг
тус тус хуваарилсан бол магадлал: 1.0 * 0.13 * 0.7 = 0.091 = 9.1% байна. Энэ нь бусад бүх хуваарилсан хуваарилалтуудаас хамгийн их магадлалтай нь байна.
Comments