Урт муж
Submit solution
Points:
5
Time limit:
0.1s
Memory limit:
256M
Author:
Problem type
Allowed languages
C++
Танд N ширхэг бүхэл тооноос бүрдэх массив өгөгдсөн.
Дараа нь Q ширхэг асуулга өгөгдөнө. Асуулга бүрд нэг бүхэл тоо K өгөгдөнө.
Асуулга бүрийн хувьд:
- Та массив дотроос тасралтгүй (үргэлжилсэн) нэг хэсгийг сонгоно.
- Сонгосон хэсгийн нийлбэр нь K-аас багагүй (≥ K) байх ёстой.
Таны даалгавар:
- Асуулга бүрийн хувьд ийм нөхцөлийг хангах хамгийн урт хэсгийн уртыг олж хэвлэх.
Хэрэв ийм хэсэг байхгүй бол 0 гэж хэвлэнэ.
Оролт:
Эхний мөрөнд хоёр бүхэл тоо:
N Q
Хоёр дахь мөрөнд N ширхэг бүхэл тоо:
a₁ a₂ a₃ ... aₙ
Дараагийн Q мөр бүрд нэг бүхэл тоо:
K₁ K₂ ... K_Q
Гаралт:
Q мөр хэвлэнэ. i-р мөрөнд i-р асуулгын хариуг хэвлэнэ.
Хязгаарлалтууд:
- 1 ≤ N, Q ≤ 200000
- -10^9 ≤ a[i] ≤ 10^9
- -10^14 ≤ K ≤ 10^14
Дэд бодлого
| № | Дэд бодлого | оноо | Хязгарлалт | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | Дэд бодлого -1 | 1 | N, Q ≤ 100~ | |
| 2 | Дэд бодлого -2 | 1 | \(N ≤ 2000, Q ≤ 2000\) | |
| 3 | Дэд бодлого -3 | 1 | Бүх \( a[i] ≥ 0 \) | |
| 4 | Дэд бодлого -4 | 1 | \(Q=1\) | |
| 5 | Дэд бодлого -5 | 1 | Нэмэлт хязгаарлалтгүй |
Жишээ:
Оролт-1
5 3
1 -2 3 1 -1
3
4
1
Гаралт-1
4
2
5
Comments