Давталт
Submit solution
Points:
3
Time limit:
1.0s
Memory limit:
1G
Author:
Problem type
Allowed languages
C++
Танд A гэсэн бүхэл тоо өгөгдөнө. Уг A тоон дээр дараах үйлдлийг тодорхойлъё.
- Одоогийн A тооны сүүлийн N цифрийн нийлбэрийг олно, хэрвээ оронгийн тоо N хүрэхгүй бол урдаа 0 ээр гүйцээсэн гэж үзнэ.
- Нийлбэрийн нэгжийн орны цифрийг d гарсан гэж үзье.
- d цифрийг тухайн A тооны баруун талд(төгсгөлд) нэмж бичнэ.
- Үүссэн шинэ тооны сүүлчийн N цифрийг авч дараагийн үйлдэлд хэрэглэгдэх A тоо болгон авна.
Энэхүү үйлдлийг давтан хийснээр тоонуудын дараалал үүснэ.
Анхны A тоо дахин гарч ирэх хамгийн бага алхмын тоог ол.
Хэрэв өгөгдсөн M алхмын дотор анхны A дахин гарч ирэхгүй бол 0 хэвлэнэ.
Оролт:
A, N, M тоонууд хоосон зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Гаралт:
Анхны A тоо дахин гарч ирэх хамгийн бага алхмын тоог хэвлэнэ
Хэрэв M алхмын дотор давтагдахгүй бол 0 хэвлэнэ.
Хязгаарлалтууд:
- \(1 \leq A \leq 10^{18}\)
- \(1 \leq N \leq 2 \cdot 10^5\)
- \(1 \leq M \leq 10^{18}\)
Дэд бодлого
| № | Дэд бодлого | оноо | Хязгарлалт | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | Дэд бодлого -1 | 1 | \(N≤8, M≤1000\) | |
| 2 | Дэд бодлого -2 | 1 | \(N≤1000, M≤10^6\) | |
| 3 | Дэд бодлого -3 | 1 | \(N≤200000, M≤10^7\) | |
| 4 | Дэд бодлого -4 | 1 | \(N≤7, M≤10^{18}\) | |
| 5 | Дэд бодлого -5 | 1 | Нэмэлт хязгаарлалтгүй |
Жишээ:
Оролт-1
55555555 8 50
Гаралт-1
9
Оролт-2
11111111 8 100
Гаралт-2
0
Comments