Анхны тооны үржигдэхүүнд задлах


Submit solution

Points: 4
Time limit: 0.1s
Memory limit: 16M

Author:
Problem type
Allowed languages
C++

Чамд нэг бүхэл эерэг тоо N өгөгдөнө. Чи уг тоог анхны тоонуудын үржигдэхүүн хэлбэрээр задлан бичих хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл:

\(N = p_1^{e_1} * p_2^{e_2} * ... * p_k^{e_k}\)

энд:

  • \(p_i\) нь анхны тоонууд
  • \(e_i\) нь тухайн анхны тооны зэрэг

Чи эдгээрийг өсөх дарааллаар хэвлэх ёстой.

Оролт:

Нэг мөрөнд нэг бүхэл тоо N

Гаралт:

  • Нэг мөрөнд N-ийг анхны үржигдэхүүнд задалсан хэлбэрээр хэвлэнэ
  • Формат: \( p_1 \)^\( e_1 \) \(p_2 \)^\(e_2\) ... \(p_k\)^\(e_k\)

Хязгаарлалтууд:

  • \(1 ≤ N ≤ 10^{18}\)
Дэд бодлого
Дэд бодлого оноо Хязгарлалт Тайлбар
1 Дэд бодлого -1 1 \(N ≤ 10^6\)
2 Дэд бодлого -2 1 \(N ≤ 10^9\)
3 Дэд бодлого -3 1 \(N ≤ 10^{12}\)
4 Дэд бодлого -4 1 Нэмэлт хязгаарлалтгүй

Нэмэлт тайлбар

  • Хэрэв N = 1 бол: 1 гэж хэвлэнэ.

  • Анхны тоонуудыг өсөх дарааллаар хэвлэх ёстой.

Жишээ:

Оролт-1
60
Гаралт-1
2^2 3^1 5^1
Тайлбар-1

60 = 2^2 3 5

Оролт-2
13
Гаралт-2
13^1

Comments

There are no comments at the moment.