Монита бэлэг дамжуулалт
Submit solution
Points:
3
Time limit:
1.0s
Memory limit:
256M
Author:
Problem type
Allowed languages
C++
"Олонлог Эгзэ" сургуулийн сурагчид шинэ жилийн баяраар "монита" нэртэй нэгнийгээ нууцаар баярлуулах сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Энэ үйл ажиллагааны дагуу:
- Сурагч бүр өөр нэг сурагчийг нууцаар баярлуулна
- Гэхдээ бэлгийг шууд өгөхгүй, заавал өөр нэг найзаараа дамжуулж өгнө
Өөрөөр хэлбэл:
- Хэрэв A сурагч B сурагчид бэлэг өгөх бол
- A → X → B гэсэн хэлбэртэй, яг нэг завсрын сурагч X байх ёстой
- A сурагч X сурагчтай найз байх
- X сурагч нь B сурагчтай найз байх
Танд сурагчдын хоорондын найзын холбоос өгөгдөнө.
Таны даалгавар бол:
? A сурагч B сурагчид яг нэг найзаараа дамжуулан бэлэг өгч чадах эсэхийг тодорхойлох
Оролт:
Эхний мөрөнд хоёр бүхэл тоо өгөгдөнө:
N- сурагчдын тооM- найзын холбоосын тоо
Дараагийн
Mмөр бүрт хоёр бүхэл тоо өгөгдөнө:u v— u болон v сурагчид найзууд гэдгийг илэрхийлнэ
- Дараагийн мөрөнд
Qасуулгын тоо - Дараагийн Q ш мөрөнд хоёр бүхэл тоо өгөгдөнө:
A B— шалгах хоёр сурагч нэгэндээ бэлэг дамжуулж чадах эсэхийг асуусан
Гаралт:
Q ш мөр байх ба тус бүр нь асуулгын дагуу A → X → B (яг 1 завсрын сурагчтай) олдож байвал: YES үгүй бол NO гэж хэвлэнэ
Хязгаарлалтууд:
- 1 ≤ N ≤ 2000
- 0 ≤ M ≤ 20000
- 1 ≤ Q ≤ 20000
- 1 ≤ u, v ≤ N
- 1 ≤ A, B ≤ N
- Граф нь чиглэлгүй (undirected)
Дэд бодлого
| № | Дэд бодлого | оноо | Хязгарлалт | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | Дэд бодлого -1 | 1 | \(N ≤ 10, Q ≤ 10\) | |
| 2 | Дэд бодлого -2 | 1 | \(N ≤ 300, Q ≤ 1000\) | |
| 3 | Дэд бодлого -3 | 1 | Нэмэлт хязгаарлалтгүй |
Жишээ:
Оролт-1
5 4
1 2
2 3
3 4
4 5
3
1 3
1 5
2 4
Гаралт-1
YES
NO
YES
Оролт-2
4 2
1 2
3 4
2
1 3
2 1
Гаралт-2
NO
NO
Comments