Холбоост граф мөн үү?


Submit solution

Points: 3
Time limit: 0.5s
Memory limit: 256M

Author:
Problem type
Allowed languages
C++

Монгол Улсын хотууд хоорондоо авто замаар холбогдсон байдаг.

Хот бүрийг нэг орой (node),
хоёр хотын хооронд шууд зам байвал ирмэг (edge) гэж үзье.

Засгийн газар дараах асуултыг судалж байна:

? Дурын нэг хотыг авахад бусад бүх хот руу ямар нэгэн замаар дамжин хүрч болох уу?

Өөрөөр хэлбэл, өгөгдсөн замын сүлжээ нь холбоост (connected) эсэхийг тодорхойл. Бүх шууд замууд нь 2 чиглэлтэй(чиглэлгүй граф) гэж өгөгдөнө.

Оролт:

Эхний мөрөнд хоёр бүхэл тоо өгөгдөнө:

N M

  • N — хотын тоо
  • M — замын тоо

Дараагийн M мөр бүрт хоёр бүхэл тоо өгөгдөнө:

u v

  • u болон v хотын хооронд шууд хоёр чиглэлтэй зам байна

  • Энэ нь чиглэлгүй (undirected) граф гэж үзнэ

Гаралт:

  • Хэрэв бүх хот хоорондоо хүрч болдог бол: YES
  • Үгүй бол: NO

Хязгаарлалтууд:

  • 1 ≤ N ≤ 100000
  • 0 ≤ M ≤ 100000
  • 1 ≤ u, v ≤ N
Дэд бодлого
Дэд бодлого оноо Хязгарлалт Тайлбар
1 Дэд бодлого -1 1 N ≤ 10 Энгийн DFS/BFS
2 Дэд бодлого -2 1 N ≤ 1000 DFS / BFS
3 Дэд бодлого -3 1 N ≤ 100000 O(N + M) алгоритм шаардлагатай
4 Дэд бодлого -4 1 Нэмэлт хязгаарлалтгүй

Жишээ:

Оролт-1
4 3
1 2
2 3
3 4
Гаралт-1
YES

Comments

There are no comments at the moment.