A. Дөрөвт (Сурагч VI-X)


Submit solution

Points: 1
Time limit: 1.0s
Memory limit: 512M

Author:
Problem type
Allowed languages
C++

Болд тооны хичээлдээ тааруухан. Тэр арифметик прогресс үүсгэдэг дөрвөн бүхэл тоог сонгох болжээ.

Өөрөөр хэлбэл дөрвөн тоог эрэмбэлсэн үед хөрш хоёр элемент бүрийн хоорондын зөрөө нь тогтмол байна.

Болд сонголт хийхдээ тоонуудын нэгийг алдсан бөгөөд үлдсэн гурав нь зөв дарааллаар (эрэмбэлэгдсэн) байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Үлдсэн гурван тоог өгвөл дөрөв дэх тоог олох программ бичээрэй.

Оролтын формат

Оролт нь нэг мөрөнд -100-аас 100 хүртэлх завсарт утгатай 3 бүхэл тоог нэг хоосон зайгаар тусгаарлан өгнө. Оролтын өгөгдөл нь үргэлж шийдтэй байх болно.

Гаралтын формат

Дарааллын дөрөв дэх тоо байж болох нэг тоог гаргаарай. Хоёр хувилбар гарвал их тоог нь сонгоно.

Оролт-1
4 6 8
Гаралт-1
10
Оролт-2
10 1 4
Гаралт-2
7

Comments

There are no comments at the moment.